ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ЯРГУЙ НААДАМ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ.

E-mail Print PDF

 

Хэнтий аймгийн  ЕБС-уудын дунд зохион байгуулагддаг хүүхдийн урлагийн Яргуй наадам 5 сарын 06-08-ны өдрүүдэд Өндөрхаан хотод амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадамд ЕБ-ийн 23 сургуулийн 716 хүүхэд, 113 багш оролцсон ба  наадам урлагийн 12 төрлөөр явагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний шүүгчээр аймгийн Хүүхдийн Төлөө Хэлтсийн дарга З.Бат-Эрдэнэ, Хөгжим бүжгийн коллежийн багш, Монгол улсын гавъяат жүжигчин Н.Алтангэрэл, АЗДТГ-ын соёлын мэргэжилтэн Н.Оюунбат, АДБ-ийн Хан Хэнтий чуулгын дарга, хөгжмийн зохиолч Б.Авирмэд, БСГ-ын соёлын мэргэжилтэн В.Тунгалаг, нарийн бичгийн даргаар ХТХ-ийн мэргэжилтэн Ц.Алтантуяа нар ажилласан ба  тэмцээний зохион байгуулагчаар “Хэнтий аймгийн өсвөр үе, оюутан залуучуудын холбоо” Хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран ажиллалаа.
Тэмцээний Гранпри шагналтнаар Хэрлэн 1-р сургуулийн бүжгийн “Хувьсал” хамтлагийнхан тодорсон ба багийн дүнгээр 11 жилийн сургуулиудаас Тэмүүжин ЦС, , Хэрлэн 1, Хан Хэнтий цогцолбор сургуулиуд, 9 жилийн сургуулиудаас Жаргалтхаан, Батноров, Баянхутаг сумд эхний байруудыг тус тус эзэллээ.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд 50 орчим морин хуурч хүүхэд оролцон тоглосон нь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоор 90 морин хуурч хүүхэд тоглуулах ажлын эхлэл амжилттай тавигдаж байгаагийн илрэл гэж үзлээ.
Энэ жилийн тэмцээний онцлог нь зүүн Монгол, төв халхын уламжлалт дуу, бүжгийг чухалчлан үзсэн ба, энэ нь  хүүхдүүдэд соёлын өв уламжлалаа сэргээж, өвлүүлэн үлдээхэд тодорхой хэмжээний ахиц гарлаа
Тэмцээний үеэр Монгол туургатан хүүхдийн урлагийн III наадмын 2-р шатны шалгаруулалт давхар явагдсан ба шалгарагсдын бичлэгийг УБ хот руу зохион байгуулах комисст илгээн III шатны  шалгаруулалтад оролцуулах болно.
Тэмцээнийг АЗДТГ ивээн тэтгэж 500.000 төгрөгөөр, тэмцээнд оролцогч хүүхдүүдийнхээ авъяасыг мялаалаа.

 

 

Сэтгэгдэл

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж