ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС, ЖИМСГЭНЭ ХАДГАЛДАГ, ХУДАЛДАН БОРЛУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

E-mail Print PDF

Аймгийн хэмжээнд энэ онд 455 га-гаас 4800 тн төмс, 202.7 га-гаас 2685.5 тн хүнсний ногоо хураан авсан бөгөөд нийт ургацын 55-60%-ийг эзэлж байгаа Хэрлэн, Мөрөн, Цэнхэрмандал сумын  төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, “Цэнхэрийн ундраа” хоршоо, “Ерэн ес” хоршоо, “Арт маргад” ХХК, “Нарийн харын хэц” ХХК, “Эрдэнэ бүрэн” ХХК-ий хүнсний ногоо хадгалах зоорь болон төмс хүнсний ногоо жимс жимсгэнэ худалдан борлуулах цэг,  Хурх чандмань, Алтанбулаг, Айрган хонгор хүнсний захуудын төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан борлуулж буй иргэдийг шалгалтад хамрууллаа.

Эрсдэлийн үнэлгээгээр Хэрлэн сумын “Ерэн ес” хоршоо 20%-тай бага, “Нарийн харын хэц” ХХК 28.5%-тай бага, “Арт маргад” ХХК 22%-тай бага, Мөрөн сумын “Эрдэнэ мөрөн” ХХК 27%-тай бага, Цэнхэрмандал сумын “Цэнхэрийн ундраа” хоршоо 28.5%-тай бага эрсдэлтэй дүгнэгдлээ.

Шалгалтад хамрагдсан 5 ААН, 5 иргэний хүнсний ногооны зооринд нийт 330.3 тн төмс хүнсний ногоо хадгалагдаж байна.

Шалгалтад хамрагдсан 12 зоориноос барилга байгууламжийн хувьд шаардлага хангаагүй буюу агаарын дулааны горим баримтлаагүй зоорь байгаагүй. Харин бүх зооринд агаарын чийг хэмжигч ашиглаагүй, мэргэжлийн байгууллагаар технологийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийлгээгүй  байсан тул мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч албан шаардлага хүргүүллээ.

Шалгалтын явцад шалгалтад хамрагдсан ААН, иргэдийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнээс 30 дээж авч стандартын үндсэн үзүүлэлтүүд /өвчин, хөнөөлт шавьж, механик гэмтэл, пестицид, хүнд металл, цацраг идэвхит бодисын үлдэгдэл г.м/ -ийг шинжлүүлж, бүтээгдэхүүний чанарт дүн шинжилгээ хийлээ.

Лабораторийн шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ илэрсэнгүй.

Хурх чандмань худалдааны төвд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан борлуулж буй иргэдийн үйл ажиллагааг шалгахад гарал үүслийн баримт бичиггүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй бүтээгдэхүүн борлуулж байсан тул тус худалдааны төвийн захиргаанд хугацаатай албан шаардлага өгөв.

Айрган хонгор хүнсний захын 5 түрээслэгчийн бүтээгдэхүүний  лабораторийн шинжилгээний хүчинтэй хугацаа дууссан байсан тул бүтээгдэхүүнийг СХЗХ-ийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулах ажлыг үргэлжлүүлж байна.

Аймгийн СХЗХ-ийн итгэмжлэгдсэн лаборатори хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд пестицид, хүнд металл, цацраг идэвхит бодисын үлдэгдэлийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй байгаа нь ард иргэдийг эрүүл хүнсээр хангаж байгааг батлах боломжгүй байна.

МХГ-ын Таримал ургамлын үр сорт, ургамал хамгаалал,

хорио цээрийн хяналтын улсын байцаагч Ж.Алтантөгс

 

Сэтгэгдэл

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж